
Бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөрөө хувиараа төлсөн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг. Тухайн оюутан төлбөр төлсөн баримтаа харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгсөнөөр сургалтын төлбөрийн хэмжээнээс хамааран тодорхой хэсгийг нь буцаан авах эрхтэй юм. Энэ хөнгөлөлтөд тухайн жилдээ хөдөлмөр эрхэлж, хүн амын орлогын татвар төлсөн хүмүүс хамрагдана. Тухайлбал, оюутны эцэг эхийн аль нэг нь хөдөлмөр эрхэлж, татвараа төлсөн бол хамрагдаж болох юм байна. Мөн суралцах хугацаандаа хөдөлмөр эрхэлж, татвар төлсөн оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийг авах эрхтэй юм. Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгний тэтгэлгийг сургалтын төлбөртөө оруулан тооцуулж болно. Энэ тэтгэлгээр сургалтын төлбөрөө төлж байгаа оюутнуудын хувьд, татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 14 мянган иргэн татварын хөнгөлөлт эдэлж, буцаан 9,9 тэрбум төгрөгийг буцаан олголтод авсан байна.