Бразиль улсад ирэх зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулан 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байгаа юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байсан 32 настай ажилтан цахилгааны гэмтлээс болж тогонд цохиулж нас баржээ. Дэлхийн аваргын бүтээн байгуулалт эхэлснээс хойш найман хүн амиа алдаад байгаа нь энэ юм. “Arena Pantanal” цэнгэлдэхийн барилгын ажил тэмцээн эхлэхээс нэг долоо хоногийн өмнө дуусах төлөвтэй байна. Олно мянган суудалтай цэнгэлдэхийн засал чимэглэлийн нарийн ажил бэлэн болоогүй ажээ. Бразиль улс хөлбөмбөгийн аваргын тэмцээнд 15 тэрбум ам.доллар зарцуулж байгаа гэнэ.

