
Харвардын их сургуулийн оюутнууд багш нарыгаа хуурахгүй гэсэн амлалт болгож ёс зүйн код батлахаар болжээ. Энэ нь Америкийн их дээд сургуулийн түүхэнд анх удаагаа шалгалт, курсын ажлаа бусдаас хуулахгүй гэсэн тангараг өргөж буйгаараа нэр хүндтэй юм. Мөн интернэтээс материал авч ашиглахгүй болж байна. Ингэснээр оюутнууд зөвхөн өөрийн шинэ санаагаа дэвшүүлж, тайлбар, дүгнэлт хийх эрхтэй болжээ. Академик боловсрол эзэмшиж байгаа хүмүүс бусдын бүтээлийг хулгайлах нь зүйд нийцэхгүй гэж сургуулийн захиргаа үзэж байна. Зохиогчийн эрх бол ганц Харвард гэлтгүй дэлхийн бүх их дээд сургуульд тулгамдаж буй асуудал юм.