Израйлийн Тель-Авив хотын амьтны хүрээлэнгийн малын эмч нар Манго нэртэй бор баавгайн нурууны гэмтлийг анагаах мэс заслыг амжилттай хийжээ. 19 настай 250 кг жинтэй бор баавгайг Сири улсаас Израйльд авчран эмчилсэн байна. Баавгайн нурууны гэмтлийг рентген туяагаар оношилж, бүтэн 9 цагийн турш хагалгаа хийжээ. Манго баавгайг аврах ажилд гурван малын эмч, найман туслах ажилтан оролцсон гэнэ. Хүн болон бусад жижиг амьтдад хийдэг энэ хагалгааг баавгайд хийнэ гэж хэн ч төсөөлөөгүй юм.





