ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины Доненц, Луханск хотуудын босогчдод хандан бүх нийтийн санал асуулгаа хойшлуулахыг зөвлөсөн. Гэсэн ч босогчид түүнд бусдын асуудалд хошуу дүрэхгүй байхыг сануулаад санал асуулгаа хойшлуулахаа больжээ. Босогчид энэ сарын 11-нд Доненц, Луханскыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга болно хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэв. Тэд Бүгд найрамдах Луханск, Донецк ард улсыг байгуулах сонирхолтой хэмээн ярьжээ. Энэ хооронд Оросын салан тусгаарлагчдын бүх нийтийн санал асуулгыг үл харгалзан Украины Засгийн газар терроризмын эсрэг ажиллагаа явуулсан хэвээр байна.



