
“Украин Оросын хил дээр 15 мянган цэрэг байрлуулж, Нато Зүүн Европт цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байхад цэрэг зэвсгээ татсангүй гэж биднийг буруутгаж байна” хэмээн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавро мэдэгджээ. Бид лхагва гаригт ерөнхийлөгч В.Путины мэдэгдсэний дагуу Украины хилээс цэргүүдээ татсан ч Натогийн ерөнхий генерал Фог Расмуссен үүнийг үгүйсгэлээ хэмээн Лавров нэмж хэлсэн байна. Барууныхан Оросуудыг цэрэг байрлуулсан гэж удаа дараа буруутгаж байгаа ч өөрсдөө 6000 цэрэг оролцуулан сургуулилт хийж байгааг тэрээр онцолжээ. Оросууд Натог хүчээ зузаатгаж, Украины тэмцлийг өөгшүүлэхийг завдаж байгаа хэмээн буруутгав. Сүүлийн хоёр сард Оросууд Украины хилийн орчимд шуурхай ажиглалт хийхээр онгоцуудаа илгээж байсан гэнэ. Энэ сарын 6-нд Харьков, Луханскын хил дээр ажиглалт хийж байхад Америк-Норвегийн хамтарсан бүлэг саад хийжээ.
Сэтгэгдэл (3)