
Японд 3D аргаар буу хэвлэсэн 27 настай Йошитомо Имура гэдэг оюутныг баривчилжээ. Түүний гэртээ хэвлэсэн хоёр буу нь хүний амь насыг хөнөөх боломжтой байсан гэнэ. Имура хэвлэсэн буугаараа буудаж туршиж буй бичлэгээ интернэтэд нийтэлсэний дараа хууль бус зэвсэг эзэмшсэн хэрэгт холбогджээ. Тэрээр интернэт худалдааны сайтаас 600 доллараар 3D принтер худалдан авч, буу хэвлэх зааврыг олж мэдсэн аж. 3D бууг полимер хуванцар эсвэл хатуу төмрөөр хэвлэдэг эсэх нь өнөөг хүртэл маргаантай байгаа юм. Өнгөрсөн 12-р сард АНУ-ын Конгресс металл бус зэвсгийн хоригоо улам чангатгасан билээ. Мөн Японд буу зэвсэг эзэмших, ашиглах явдалтай маш хатуу тэмцдэг.