Твиттер хуудаснаа Боко Харам бүлэглэлийнхэнд хулгайлагдсан охидыг гэрт нь буцаан аврахын төлөөх компанит ажил өрнөж байна. АНУ, Нигерь, Испани, Их Британи зэрэг орны 1,6 сая хэрэглэгч дээрх компанит ажилд нэгдэхээ Твиттер хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Оскарын шагналт жүжигчин Шон Пенн болон Эштон Катчер, Жэми Фокс, дуучин Жастин Тимберлейк нар “Жинхэнэ эр хүн охидыг хулгайлдаггүй” хэмээн уриалга гаргаж, цахим хэрэглэгчдийг манлайлж байна.
