
Энэ гэрэл зураг нэгдүгээрт бага насны хүүхдийг бэлгийн амьдралд уруу татаж буйг эсэргүүцсэн Ватиканыг бэлгэдэж байна. Хоёрдугаарт, Тайландын хүүхдийн секс жуулчлал, гуравдугаарт Сирийн иргэний дайныг эсэргүүцсэнийг хүмүүст маш тодорхой ойлгуулж байна. Мөн ядуу орнуудын иргэдийн эд эрхтнийг хар зах дээр наймаалах, хүмүүсийг хэт таргалуулж байгаа түргэн хоолны компаниудыг шүүмжилжээ. Кубын уран бүтээлч Эрик Равелогийн “Хүрч боломжгүй” гэдэг энэхүү гэрэл зураг Бразиль, Сири, Тайланд, АНУ, Япон зэрэг орнуудад хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгааг тодорхой илтгэнэ. Ганцхан зургаар дэлхий нийтийн нийгмийн асуудлыг тусгаж чадсан нь гайхалтай.
Сэтгэгдэл (1)