
Бид фото зургаас ялгагдахааргүй зурдаг олон уран бүтээлчийг мэдэх боловч Шерил Люксемберг бүсгүй шиг гайхалтай хүмүүс ховор юм. “Хэт реализм” гэдэг урсгалаар зурдаг тэрээр бүтээлийг жинхэнэ амьдруулж чаддаг. Мэдээж хэрэг нэг зураг дээр олон цаг ажиллаж байж чанартай уран бүтээл гардаг байна. Шерил Канадын Оттава хотын бодит зургийн уралдаанаас шилдэг шагнал авчээ. Фото реализм гэдэг зургийн урсгал 1960-аад оны сүүлээр АНУ-д анх үүсч хөгжсөн бөгөөд Шерил зургийн арга барилаа 35 жилийн өмнө Америк зураач Том Блэквелээс суралцаж байсан тухайгаа дурсав. Усан будгаар олон жил зурсан Шерил акрил, гранулыг хольж, жинхэнэ төгс бүтээл туурвих болжээ.









