Аз жаргал, уй гашуу зэрэгцсэн энэ өдөр Оросын иргэд хуучин Зөвлөлт Холбоот улс 69 жилийн өмнө сая сая хүмүүсийн амийг золиосолсон нацист Германы түрэмгийллийг зогсоосон баярыг тэмдэглэж, гудамжинд жагсацгааж байна. Энэ өдөр дайнд баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчдаа хүндэтгэн, баярын парад зохион байгуулж эхэллээ. Ялалтын баяр нь Нацистуудын эсрэг үндэстэн даяараа тэмцсэн 27 сая Зөвлөлтийн иргэдийн баяр гэж үзэн Оросууд өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Энэ өдөр бол нөгөө талаараа дайнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр ажээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан тавдугаар сарын есний өдөр Москва хотын Улаан талбайд 11 мянган цэрэг, 49 цэргийн машин, 69 байлдааны онгоц, хүндэт харуулууд жагсах юм.








Сэтгэгдэл (3)