
Баруун Ази, Зүүн Европын дунд орших Азарбейжан улс түүх соёлоороо дэлхий дахинд танигдсан юм. Энэ улсын Янар Даг хэмээх галт уул “Шатамхай уул” нэрээр алдаршжээ. Энэ ууланд хэзээнээс эхэлж гал дүрэлзэж эхэлсэнийг хэн ч мэддэггүй. Нийслэл Баку хотоос зүүн хойд тийш 25 километрийн зайтай орших Янар Даг нь 116 метр өндөр бөгөөд хормойдоо байгалийн хийн нөөцтэй тул 10 метр орчим газар байнга гал дүрэлздэг гэж судлаачид үздэг. Өвдөж зовсон хүмүүс энэ ууланд ирж, шившвэл эдгэрнэ гэж нутгийн иргэд итгэдэг байна. 13-р зууны нэрт аялагч Марка Поло Азарбейжанаас гал дүрэлздэг олон уулс олсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ.



Сэтгэгдэл (1)