Хятадын агаарын хүчнийхэн сармагчин хэмээх нууц зэвсгийг ашиглах болжээ. Цэргийн баазын ойролцоох моднууд дээр шувууд бөөгнөрч, нислэгийн явцад саад учруулдаг. Мөн онгоцны хөдөлгүүрт цохигдон шувууд олноороо хорогддог ажээ. Өмнө нь шувуудыг үргээхийн тулд үүр рүү нь хулс шидэх, шатаах, цэргүүд авирч гарах зэрэг олон арга хэрэглэж байсан бол одоо сургуультай сармагчингуудыг ашигладаг болжээ. Хэрэв шувууд модны орой дээр үүрээ засвал сармагчингууд үргээдэг. Ингэж “хөөгдсөн” шувууд эргэж ирдэггүй байна. Сармагчинд исгэрч дуугаран хариу мэдэгдэхийг зааж өгдөг бөгөөд шувуудыг хамгаалдаг цэргүүдийн үнэнч нөхөр юм.











