Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их сургууль, үйлдвэрүүд хөгжлийн төлөө хоршино

2014-5-09
0
ЖИРГЭХ

    “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил хэрэгтэй юү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Сургалт судалгааны “Либерал хаус” клуб хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгХБНГУ-ын Аахений RWTH Технологийн их сургуулийн ректор асан доктор, профессор Буркхард Раухут, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, доктор Б.Даваасамбуу, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Б.Намхайнямбуу нар хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2013 оны есдүгээр сард анхны хичээлийн жилээ нээсэн төрийн өмчийн отгон их сургууль юм. Тус сургууль нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага болон тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэх, Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ болж Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг бэлтгэх зорилготой юм байна.
2014-05-09medee_big1
Хэлэлцүүлгийг нээж Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард их, дээд сургуулиудад “Хөгжлийн асуудлаар...” сэдэвт лекц уншихдаа Монголд шинжлэх ухаан-технологийн каластр байгуулж, мэдлэгийг сургалт, судалгаанаас үйлдвэрлэл болгох бодлого, санаачилга дэвшүүлснийг онцолж байлаа.

Холын зочны үгийг эхэлж сонсдог монгол заншлаар ХБНГУ-аас ирсэн доктор, профессор Буркхард Раухут хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Тэрээр “Аливаа нийгэм мэдлэгт суурилдаг. Өмнөх нийгмүүд тухайн үеийнхээ мэдлэгт суурилж дараагийн үе рүүгээ шилжсэн байдаг. Харин орчин үед энэ шилжилт илүү хурдацтай болж байна. Их, дээд сургууль олноор бий болж, олонх нь шинжлэх ухаан-технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын чиглэл өөрчлөгдөж, шинэ мэдлэг бий болгохын тулд үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтран ажилладаг боллоо. Шинэ мэдлэг амьдралд нэвтрэх хугацаа богиноссоор байна. Их, дээд сургуулиуд компани байгуулдаг боллоо. Энэ бүхэн дэлхий нийтэд нийтлэг чиг хандлага болж байна. Их, дээд сургуулиуд мөнгийг мэдлэг, мэдлэгийг мөнгө болгон хувиргадаг тул их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил нэн чухал юм” гэлээ. Тэрээр мөн “Үйлдвэрлэл-их, дээд сургууль хоршин ажиласнаар нэгдүгээрт, компаниудын хувьд хамгийн сүүлийн үеийн технологийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах, үйлдвэрлэлд тулгамдсан бодит асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой шийдэл олох, ирээдүйн боловсон хүчнийг хамтын ажиллагааны явцад сонгон авах боломж бүрддэг. Хоёрдугаарт, их, дээд сургуулиудын хувьд үйлдвэрлэлд тулгамдаж байгаа сорилтуудын талаар бодитой мэдээлэл авч, судалгаа, сургалтдаа тусгах, туршилтын ажил, дадлагыг үйлдвэрэллийн бодит орчинд хийснээр үйлдвэрлэлд хэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэх, судалгаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй болох ач холбогдолтой” хэмээн онцолж байв.

2014-05-09medee_big1
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар хэлэхдээ “Манай сургууль нь эрдэс баялаг олборлох, боловсруулах аж үйлдвэрийн улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа бөгөөд сургалт судалгааг үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдуулж байгаа нь сургуулийн нэг онцлог юм. Тус сургуулийг байгуулахаас өмнө буюу 2012 оноос 80 гаруй үйлдвэрт судалгаа хийж хамгийн хэрэгцээтэй гурван мэргэжлээр оюутан сургаж байна. Монгол Улс мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бараг экспортлодоггүй, гол төлөв түүхий эд гадагш гаргадаг. Одоо бүтээгдэхүүндээ мэдлэг, нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Үүнд их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил чухал” гэлээ.

Монголын хувьд өмнөх нийгмийн үед их, дээд сургуулиуд үйлдвэрлэлтэй хамтран судалгаа явуулж, оюутны дадлагыг үйлдвэрлэл дээр хийлгэдэг байсан практик сүүлийн 20 жилд нэлээд хумигдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, үүнийг сэргээн эрчимжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн үйлдвэрүүд дэргэдээ судалгааны төв байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ. Хуучнаар ЗХУ болон гадаадын бусад оронд бэлтгэгдсэн өндөр мэргэшилтэй инженер, техникчдийн тэтгэврийн нас ойртсон тул тэдний залгамж халааг нэн даруй бэлтгэх хэрэгтэй гэдгийг оролцогчид анхааруулж байлаа. Их сургууль, үйлдвэрүүд хөгжлийн төлөө хорших хэрэгтэй. Хөгжилд хүрэх зам нь технологи байдаг. Их, дээд сургуулиудад байгаа оюуны их нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж хөрөнгө болгон, үүгээрээ эргээд сургуулиудаа дэмжих боломжтой гэдгийг олон хүн хэлж байв. Хэлэлцүүлэгт оролцогчид уг арга хэмжээг цагаа олсон хамгийн чухал сэдвийг хөндөж чадлаа хэмээн дүгнэсэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    4 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    8 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    8 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    9 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    9 цаг 10 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    9 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    10 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    11 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    12 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    13 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    14 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    14 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    15 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    16 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    18 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК