
Ливийн далайн эргийн орчимд Африкийн 130 цагаачийг тээвэрлэж явсан жижиг усан онгоц онхолдож, 36 хүн амиа алджээ. Аврагчид 52 зорчигчийг уснаас гаргаж чадсан ч 54 хүн ор сураггүй алга болсон байна. Уг осол усан онгоцны ёроол эвдэрч, хагарсанаас үүдэлтэй болохыг шинжээчид тогтоожээ. Сүүлийн үед Мали, Камерун, Гана, Гамбиа, Буркина Фасо зэрэг Сахарын цөлийн бүсэд орших Африкийн орнуудын цагаачид Ливийн далайг гатлан Европын орнууд руу нэвтрэх гэж эрсдэлтэй алхам хийх нь ихэссэн байна. Ливийн дотоод яамнаас хууль бус цагаачдын амь өрссөн үйлдлийг таслан зогсоохын төлөө хамтран ажиллахыг Европын холбоонд уриалжээ. Мөн Европын холбоо цагаачдын амь нас эрсэдсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй бол Ливи улс цагаачдыг Европ руу нэвтрэхэд дэмжлэг үзүүлж магадгүй хэмээн сануулжээ. Ливид 2011 онд удирдагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш дотоод зөрчил тасраагүй юм.



