Дэлхийн ихэнх оронд АТГ-ын дарга, ОХУ-ын нэршлээрээ Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, хээл хахуультай тэмцэх газрын дарга, генерал Д.Сугробовыг Ялалтын баярт оролцохоор явж байхад нь баривчилсан байна. Москва хотын Басманный шүүхээс өнгөрсөн пүрэв гаригт ийм тогтоол гаргаж, генералыг нилээд хэдэн ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа хэмээн тайлбарлажээ. Ингэснээр генерал Д.Сугробов нь Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, хээл хахуультай тэмцэх газарт ажиллаж байхдаа хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгагдан баривчлагдсан 13 дахь хүн болж байгаа юм. Түүнийг эхнэр, хүүхдийнхээ хамт Астрахань мужид очиж амраад Москва руу Ялалтын баярт оролцохоор явж байх замд нь саатуулсан байна. Ингэхдээ байцаалт авахаар дуудахад очоогүй хэмээн буруутгажээ.

Сэтгэгдэл (1)