
Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүх Оросын хоккейн лигийн наадамд оролцож, мөсөн дээр ур чадвараа гайхуулав. Тэрээр ‘NHL Stars’ багт 11 дугаартай оролцон тоглож, Алексей Касатонов, Валерий Каменский, Павел Буре зэрэг домогт тамирчидтай өрсөлдсөн байна. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Татарын захирагч Рустам Минниханов нар оролцож, тоглолтын цөөн хэдэн минутад гоол оруулжээ.
Сэтгэгдэл (1)