
80 настай, олон тэрбум долларын хөрөнгөтэй Дональд Стерлинг хар арьстнуудыг доромжилсоныхоо төлөө олон нийтээс уучлалт гуйжээ. Клипперс багийн эзэн түүнийг NBA-с хөөж, 2,5 сая долларын торгууль ногдуулсан юм. TMZ сайтад байршсан 10 минутын аудио бичлэгт Дональд найз бүсгүйгээ тоглолтон дээр хар арьстнуудыг битгий авчирч бай хэмээн зандарч байгаа нь сонсогдоно. Энэ үгнээс нь болоод ерөнхийлөгч Барак Обама хүртэл дургүйцсэн билээ. Дональд Стерлинг “Би үнэхээр аймшигтай алдаа гаргалаа. Багийнхан болоод хамтран зүтгэгчдийгээ би хайрлаж, хүндэтгэдэг. Дахиж ийм алдаа гаргахгүй” хэмээн мэдэгдсэн байна.