
Сирийн Засгийн газар болон босогчдын хооронд ширүүн тулаан өрнөж буй Алеппо хотод зэвсэгт дайчид ундны усны хангамжийг тасалдуулсанаас оршин суугчид нь бүтэн долоо хоногийн турш усгүй байжээ. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж буйгаар Аль-Кайдагаас санхүүждэг аль-Нусра бүлэглэлийн дайчид босогчдын талд эзлэгдсэн Алеппо хотын зүүн хэсэг, Засгийн газарт эзлэгдсэн баруун хэсгийн аль алиных нь ундны ус түгээдэг шахуургыг тасалсан ажээ. Харин босогчид Сирийн агаарын хүчнийхэн усны хангамжийг бөмбөгдсөн гэж буруутгаж байна. Усны эх үүсвэр тасарсаны улмаас оршин суугчид худаг дээр оочерлон дугаарлаж, зарим нь голын бохир ус ууж, халдварт өвчин тусах эрсдэлд орсон юм. Өнгөрсөн онд Сирийн босогчид Алеппо хотын цахилгааны эх үүсвэрийг эвдэлж, иргэдийг хохироожээ. Сирийн эдийн засгийн гол төв, 2,5 сая оршин суугчтай Алеппо хот 2012 оны дундаас эхлээд тулааны талбар болжээ.