Хятад улс Зүүн Африкийн орнуудад шинэ төмөр зам барих төслийг хэрэгжүүлэхээр албан ёсны гэрээгээ Кени улсын Найробид үзэглэжээ. Уг төмөр зам нь Момбасагаас Найроби хот хүрч, Уганда, Руанда, Өмнөд Суданыг дайран өнгөрөх юм. Төслийн нийт зардлын 90 хувь буюу 3,8 тэрбум долларыг Хятадын Засгийн газраас санхүүжүүлнэ. Бүтээн байгуулалтын ажил энэ оны аравдугаар сард эхэлж, 610 км урт замыг 2018 оны эхээр дуусгахаар төлөвлөсөн байна. Төмөр зам тавьснаар Хятад, Зүүн Африкийн орнуудын хоорондох тээврийн хөгжлийн үндэс тавигдах юм.

Сэтгэгдэл (2)