
Бразилийн Сао Паулогийн Арарас тосгон бол ксеродерм пигмент (XP) хэмээх арьсны ховор төрлийн өвчнөөр шаналж буй хамгийн олон хүнтэй газар юм. Нарны хэт ягаан туяанаас үүсэлтэй өвчин нь арьсны хорт хавдар үүсгэдэг. Халуун орны фермерүүд хэтэрхий олон цагаар наранд ажилладаг учир ийм өвчин тусах магадлал өндөртэй. Арарас тосгоны 800 оршин суугч тутмын 20 нь арьсны өвчөөр шаналдаг. Өөрөөр хэлбэл, 40 хүн тутмын нэг нь ийм өвчтэй бол АНУ-д саяд нэг удаа тохиолддог байна. Тосгоны тариачин Жардимын уруул, хамар, хацар, нүд нь унжиж эхэлсэн тул нүүрэндээ баг зүүж явах болжээ. Өвчнөө эдгээх гэж 50 удаа хагалгаанд орсон ч амжилт олсонгүй. Нарны хэт ягаан туяа арьсанд нөлөө үүсгээд зогссонгүй. Чих нь дүлийрч, саажилттай болсон хүмүүс тосгонд ихэсчээ. Ингээд хүүхдүүдээ хамгаалахын тулд битүү хувцас өмсгөж, онцын шаардлагагүй бол гадуур тэнэхгүй байхыг сануулдаг ч нарны хэт туяанаас удаан хамгаалж чадахгүй юм.

