Канадын Ванкувер хотын оршин суугч эмэгтэй хайрцагтай эд зүйлсээ алдсан хэрэг гарчээ. Тэрээр төмөр хайрцагны гадна талд “Надад хулгайлж авч явахаар үнэтэй зүйл байхгүй. Зөвхөн хувийн болон компанийн бичиг баримтаа галаас хамгаалж хайрцганд хийлээ” гэсэн бичиг наасан байжээ. Гэвч хулгайчид энэ бичиг улам сэжигтэй санагдсан бололтой. Үнэхээр хайрцган дотор хувийн бичиг баримт, хуучны хар зураг, хуурцагнуудаас өөр зүйл байгаагүй гэнэ. Тэгэхээр содон бичиг наах тусам хулгайч нарын хараанд өртдөг байх нь ээ.

