Тини Жилиан, Женна Дистледвайт хэмээх хоёр ихэр охиныг амьд үлдэх магадлал тун бага гэж эмч нар үзэж байв. 10 мянгад нэг удаа тохиолддог ихсийн гажгаас болоод тэднийг хорвоод мэндэлнэ гэдэг боломжгүй гэжээ. Энэ гунигт мэдээг сонсоод ээж Сарад маш хэцүү байсан ч охид азаар эсэн мэнд төрсөн байна. Тэр ч бүү хэл дөнгөж мэндэлсэн ихрүүд гар барилцаж буй сэтгэл хөдөлгөм мөч эмнэлгийн ажилтныг мэл гайхшруулсан ажээ. Ихрүүд цоо эрүүл бойжиж буй тал инкубатороос гаргахаар болсон байна.


Сэтгэгдэл (6)