
Оюутолгойн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 32,361 хувьцаа арилжаалжээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийнхөөс 10,8 хувиар бага хувьцаа арилжаалсан үзүүлэлт юм. Тус компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр дунджаар 7,13 доллараар үнэлэгдэж байна. Эхний улирлын байдлаар хувьцаа тус бүрээс 0,17 долларын ашиг ашиг олсон бол оны сүүлээр энэ тоо өснө гэж шинжээчид таамаглаглаж байгаа ажээ.