
Испанийн хойд хэсэгт орших Леон мужийн Засгийн газрын тэргүүн, Ардын намын гишүүн Изабел Карроског олон нийтийн газар буудан хороосон хэрэгт хоёр эмэгтэйг сэжиглэн баривчилжээ. Хэвлэлд мэдээлсэнээр баривчлагдсан эмэгтэйчүүд нь гэрийн эзэгтэй нар бөгөөд нэг нь орон нутгийн цагдаагийн газрын даргын охин гэнэ. Даргын охин саяхан орон нутгийн зөвлөлийн шийдвэрээс ажлаасаа халагдсан байна. Амиа алдсан улс төрч Изабел Карраског намынхаа уулзалтад очихоор явж байх үед буюу 17:20 минутад буудсан юм. Түүнийг Бернесгагийн гүүрийг давж байхад буудсан гэж гэрчүүд мэдээлжээ. Испанийн дотоод яам энэ хэргийг хувийн өш хонзонгоос үүдэлтэй гэж мэдэгдэв.



