
Хятадын Шинжиан мужийн Уйгурууд нийтийн тээврийн газар удаа дараа террорист халдлага үйлдэх болсон тул Бээжин хотыг хамгаалахаар зэвсэглэсэн эргүүлийн цагдаа нарыг байршуулжээ. Эргүүлийн цагдаа нар хотын гол замуудыг хамгаалах бөгөөд 3 км буюу гурван минутын зайтай газар бүрт байрлах юм. Мөн шатахуун худалдан авахдаа заавал цагдаад бүртгүүлдэг байх хатуу журам хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь удахгүй болох Тянь Ань Минийн бослогын 25 жилийн ойг угтан хэрэгжүүлж байгаа ажиллагаа гэнэ. 2013 оны аравдугаар сард Бээжин хотын төв талбайд террорист халдлага гарч таван хүн амиа алдсан. Мөн энэ оны гуравдугаар сард Куньминд хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 29 хүнийг хороон 100 гаруй хүнийг шархдуулсан билээ.
Сэтгэгдэл (1)