Дуучин Бейонсегийн төрсөн дүү Соланж Ноулз нөхөр Jay Z-г нь зодож буй бичлэг ТМZ сайтад байршжээ. Нью-Йорк хотноо саяхан болсон Met Gala арга хэмжээний дараа хатагтай Соланж Ноулз Jay Z-г цахилгаан шатнаас татаж буулган цохижээ. Зочид буудалд олны нүдэн дээр эгчийнхээ нөхрийг зодсон дуучин, загвар өмсөгч бүсгүйн үйлдэлд олон хүн цочирджээ. Соланж ямар учраас зодоон үүсгэсэн нь тодорхой байгаа юм. Дуучин Бейонсе, Jay Z нар энэ зун Америкийн 16 хотоор хамтарсан тоглолт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл (2)