
Боко Харам бүлэглэлийнхэн Нигерийн дунд сургуулиас хулгайлсан охидоо боловсрол мэдлэгээс тусгаарлаж, секс боолчлолын зорилгоор ашиглаж байгаа хэмээн ар гэрийнхэн нь санаа зовниж байна. Гэмт этгээдүүд охидыг лалын дайчдад зарж, эхнэр болгосон хэмээн сүрдүүлсэн юм. Тэгвэл хулгайлагдсан 130 гаруй охины бөөгнөрөн сууж буй бичлэгийг Боко Харамынхан ирүүлжээ. Уг бичлэгт охид лалын шашинтай болж, хувцас өмсгөлийг нь хүртэл өмсөх болсоноо ярьсан байна. Боко Харам бүлгийн толгойлогч Абубакар Шэкау уг бичлэгт “Шоронд байгаа ахан дүүсийг маань суллахаас нааш эдгээр охидыг тавьж явуулахгүй гэдгээ Аллах тэнгэрийн нэрийг барин андгайлъя” хэмээн мэдэгдсэн байна. Харин Нигерийн Засгийн газар гэмт хэрэгтнүүдийн ашиг сонирхолд нийцүүлсэн алхмыг хийхгүй гэжээ. Учир нь дээрх бичлэг хуурамч байх магадлалтай бөгөөд өөрсдийнхөө дайчдыг суллуулах гэсэн заль гэж үзэж байгаа юм. Юутай ч охид амьд байгаад ар гэрийнхэн нь баярлаж байгаа гэнэ.