Украины зүүн өмнөд мужид Оросын салан тусгаарлагчдын хөдөлгөөн өрнөж, тусгаар тогтнолд нь ноцтой аюул учруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Украины өнцөг булан бүрт амьдарч буй 1000 гаруй иргэдээс CNN агентлаг түүвэрчилсэн судалгаа авчээ. Судалгааны дүнд Украинчуудын 67 хувь буюу гуравны хоёр нь Оросын эсрэг барууныхны хориг арга хэмжээг дэмжсэн бол 29 хувь нь буруушаасан байна. Украинчууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг хүчтэй, аюултай удирдагч гэсэн бол Барак Обамаг нөхөрсөг нэгэн гэж дүгнэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 56 хувь нь Европын холбоонд 19 хувь нь Орост нэгдэх сонирхолтой гэж хариулсан байна. Харин 22 хувь нь аль нь ч биш гэж үзсэн бол үлдсэн гурван хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг сонгожээ.


Сэтгэгдэл (6)