
Украины хямралтай холбоотойгоор Европын холбоо эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авах болсонд Оросын эрх баригчид дургүйцэж буйгаа илэрхийлэв. Донецк, Луханскт бүх нийтийн санал асуулгын дүнгээр Оросын автономит муж болгохыг дэмжсэн нь тодорхой болсоны дараа Европын холбоо Крымийн хоёр компани, 13 хувь хүнийг хар жагсаалтанд оруулсан байна. Уг хориг арга хэмжээ өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм. Үүнээс өмнө буюу гуравдугаар сард Крымийг Орост нэгтгэсний дараа 48 хүний дансыг царцааж, визийн хориг тавьсан билээ. Москвагийн тал Донецк, Луханскын ард иргэд өөрсдийнхөө саналаар өөртөө засах муж болж буйгаа тунхагласан гэж үзэж байна. Харин “Украины босогчид зохион байгуулсан санал хураалт ардчилсан ёсонд нийцэхгүй” хэмээн Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштоны төлөөлөгч эсэргүүцсэн юм.
Сэтгэгдэл (2)