
2011 оны Японы цунамигаар алга болсон Сюка муурыг эзэн нь аль хэдийнэ үхсэн гэж бодож байжээ. Муурны эзэн Какуко, Такео нар байгалийн гамшиг болсоноос хойш хайртай амьтнаа гурван сарын турш хайгаад олж чадаагүй юм. Гамшиг болох үед муур гэртээ ганцаараа байсан бөгөөд эзэд нь эргэж ирэхэд байшин нь сүйрч, муур алга болжээ. Гэтэл Сюка муур саяхан Офунато дахь гэрээсээ 14 км зайтай газраас эсэн мэнд хүрээд ирсэн гэнэ. Хөөрхий муур нарсан ойд гурван жилийн турш амьдарч байсныг олж, амьтан хамгаалах төвд аваачиж өгчээ. Муурны хүзүүвчин дээрх утасны дугаараар эзэдтэйд нь холбогдож, гэрт нь аваачиж өгсөн гэнэ. 12 жил тэжээсэн хайртай амьтнаа эргэж олсон өндөр настнууд туйлын их баярлаж байна.