

Нигерийн Засгийн газрын сайд Таниму Тураки Боко Харамын дайчдаас 16-18 насны 200 гаруй охиныг суллахын тулд хэлэлцээр хийхэд бэлэн мэдгээ мэдэгджээ. Боко Харам бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау өчигдөр хулгайлж авч явсан 130 охины бичлэгийг ил болгосон билээ. Боко Харамынхан охидод лалын шашны өмсгөл өмсүүлж, коран судар цээжлүүлсэн нь 27 минут үргэлжлэх бичлэгээс ил болсон юм. Христийн шашинт эдгээр охидыг лалын шашинтай болгосон гэмт этгээдүүд өөрсдийн талын дайчдыг шоронгоос суллуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Нигерийн Засгийн газар энэ бичлэг цацагдсаны дараа Боко Харамын дайчдыг суллахаас татгалзаж байсан ч ямар ч аргаар хамаагүй охидыг аварч, шаардлагатай бол гадаадын цэргийн хүчийг ашиглахад бэлэн болжээ. Чибок сууринд охидыг нуусан гэж таамаглаж байгаа бөгөөд Франц, Хятадын тусгай баг хайгуулын ажилд оролцож байна.
Сэтгэгдэл (2)