Краматорск хотын ойролцоо Оросын салан тусгаарлагчид болон Украины зургаан цэрэг амиа алджээ. Аль-Жазера агентлагийн мэдээлсэнээр 13:00 цагийн орчимд 30 гаруй зэвсэгт этгээдүүд голын цаадах бутны ард нуугдан автомат буугаар галлаж, гранат шидсэн гэнэ. Уг террорист халдлагын улмаас 30 гаруй Орос цэрэг алагдсан гэсэн мэдээлэл байгаа ч батлагдаагүй байна. Энэ халдлага Донецкт болсон бүх нийтийн санал асуулгаар салан тусгаарлахыг дэмжсэн шийдвэр гарсаны дараахан гарсан тул Украины талынхан үйлдсэн байх магадлалтай гэнэ. Киевийн санаачилсан терроризмын эсрэг ажиллагаа эхэлсэнээс хойш Украины зургаан цэрэг алагдаад байгаа юм. Оросын ерөнхийлөгч В.Путин терроризмын эсрэг ажиллагаа Украины энгийн иргэдийг хохироож байгааг шүүмжилсэн удаатай.

Сэтгэгдэл (1)