
Англид нэг гэр бүлийн таван хүн буруу гар утас цэнэглэгч ашигласнаас болоод шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэгэхээр гар утас, зөөврийн компьютер, mp3 тоглуулагч зэрэг хэрэгслүүдийн цэнэглэгчийг зөв сонгох ёстой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хямд үнэтэйг нь бодож өөр цэнэглэгч хэрэглэх нь гал гарах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Ялангуяа iPhone гар утас хэрэглэгчид жинхэнэ цэнэглэгчийг нь хэрэглэх ёстой гэнэ. Цэнэглэгч нь төхөөрөмжүүдэд маш их энерги шахаж байгаа тул батерей хэт халах нь түгээмэл юм. Тиймээс зөвхөн зориулалтын цэнэглэгч ашиглавал энэ эрсдэл бага байдаг ажээ. Nokia, Apple, Samsung зэрэг брэндүүд цэнэглэгчийг стандартын шаардлагад нийцүүлэн бүтээдэг байна.

Сэтгэгдэл (1)