Хорт хавдартай тэмцэж буй өвчтөнүүд химийн эмчилгээ хийлгэснээс болоод үс нь халцардаг. Өвчтөнүүдэд тулгардаг энэ бэрхшээлийг даван туулж, улам хүчтэй болоход нь туслахын тулд гоо сайхныг нь аварч үлдэх аргыг Канадын уран бүтээлч Хенна Хилс бодож олжээ. Тэрээр үс нь халцарсан хүмүүсийн толгой дээр 150 ширхэг цэцгэн хээ зурж, сэтгэлийн дэм хайрлаж явна. Хиймэл үс зүүж, алчуураар халхлахын оронд хээ зурах нь илүү сайхан харагдуулахаас гадна итгэл найдвараа алдаагүй, хүчтэй хэвээрээ байгаа гэсэн сэтгэгдлийг бусад хүмүүст төрүүлж байна. Цэцгэн хээ зурах нь хурдан эдгэхэд тустай гэж Хенна боддог ажээ.





