
ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Украинд байгалийн хий нийлүүлэхээ зогсоож болзошгүй байна. Тус компани Украйнд нийлүүлэх байгалийн хийн урьдчилгаа төлбөр 1.7 тэрбум ам.долларыг энэ хугацаанд багтааж төлөхийг шаарджээ. Хэрэв Украин уг төлбөрийг өгч чадахгүй бол байгалийн хий нийлүүлэх боломжгүй гэв. Оросын энэ шахалт ОХУ-аас байгалийн хийгээ нийлүүлдэг Европын холбооны эдийн засагт сөргөөр нөлөөлөх аюултай. Дээрх мэдэгдлээс гадна “Gazprom” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Виталий Маркелов Хятадад бүтээгдэхүүн экспортлох гэрээний явц 98 хувьтай байгаа гэдгийг онцлов. Тус гэрээний хүрээнд 2018 оноос эхлэн Хятадад жилд 38 сая куб метр байгалийн хий экспортлох хүлээлттэй байна.