Токио хотын Отасуке хэмээх шинэ ресторон халзан хүмүүст онцгой боломж олгож байна. Эрчүүдэд 3,780 иень эмэгтэйчүүдэд 3,240 иениэр үйлчилдэг уг рестораны хоёрдугаар давхраар үйлчлүүлсэн халзан хүмүүс тус бүр 500 иенийн хөнгөлөлт эдэлнэ. Япон эрчүүдийн 26 хувь нь халзан бөгөөд үүнд стресс голлон нөлөөлж байна. Японд бизнес эрхлэхэд маш хэцүү учир эрчүүдийн үс амархан унаж эхэлдэг гэнэ. Тиймээс дээрх рестораны эзэн улсынхаа эдийн засагт онцгой хувь нэмэр оруулж буй халзан хүмүүсийг дэмжихийг хүсчээ.



