
Израйлийн экс ерөнхий сайд Эхуд Олмертыг хэдэн жилийн өмнө Палестинтай энхийн хэлэлцээр байгуулахдаа Цагаан Ордноос хахууль авсан хэрэгт буруутган зургаан жил хорих ялаар шийтгэхээр болжээ. Мөн Йерусалимд хэрэгжсэн үл хөдлөх хөрөнгийн мөнгөөс авилгал авсан хэргээр буруутгаж байгаа ажээ. Гэхдээ Олмерт сайд энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмгөөлөгч нь дээд шүүхэд давж заална гэдгээ мэдэгджээ. Олмерт нь ноцтой гэмт хэрэгт холбогдсон Израйлийн анхны ерөнхий сайд болж байна. Түүнийг зургаан жил хорихоос гадна 290 мянган долларын торгууль ногдуулжээ.