Григорий Клоен хэмээх уран бүтээлч өөрийн авъяас чадвараа ашиглан орон гэргүй хүмүүст туслахаар шийджээ. Тэрээр гудамжны хог хаягдлыг түүж, буйдан багтахуйц жижиг хэмжээтэй зөөврийн байшин барин орон гэргүй хүмүүст бэлэглэсэн байна. Григорий 10 ийм оромж бариад байгаа бөгөөд сайн дурын үйлсээ цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Сайхан сэтгэлт уран бүтээлч байшингийнхаа дээврийг төмөр материалаар хийсэн учир бороо, цаснаас айх шаардлагагүй. Ийм жижиг байшин барихад 2-3 өдөр зарцуулна хэмээн Григорий ярьж байна.









