Ибрагим Хамато хүүхэд байхдаа осолд орж, хоёр гараа тайруулсан ч ширээний теннисээр хичээллэх болсон юм. Теннисний цохиурыг амандаа зуун тоглох тэрээр саяхан Токио хотноо зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт Ма Лунтай хүч тэнцүү өрсөлдөж буйг доорх бичлэгээс үзээрэй. Ибрагим ширээний теннисийг бие дааж сурсан гэнэ. Египет гаралтай эгэл жирийн авъяастан маань дараагийн паралимпт амжилт гаргах чансаатай тамирчнаар нэрлэгдэж байна.

