
Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаалын үер хоёр хүн алагдаж, 21 хүн шархдаад байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хотын Ардчилсан хөшөөний дэргэдэх эсэргүүцлийн цуглааны үеэр буун дуу гарч, гранат дэлбэрсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватраг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр үндсэн хуулийн шүүхээс огцруулсаны дараа тэмцэгчид одоогийн Засгийн газрыг өөрчлөн зохион байгуулахыг шаардах болжээ. Тайландад өнгөрсөн 11-р сараас эхлэн эсэргүүцэл тэмцэл өрнөж байгаа юм.