
2013 онд дайн, зөрчлийн улмаас дэлхий даяар 33,3 сая хүн эх орноосоо дүрвэсэн гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Сирийн дайны уршгаар гэхэд 6,5 сая хүн дүрвэж, 150 мянган хүн алагдсан байна. Өөрөөр хэлбэл, Сирид 60 секунд тутамд нэг иргэн дайнаас зугтаж байгаа гэсэн үг юм. Мөн Колумбын 5,7 сая, Нигерийн 3,3 сая, Конго улсын 2,9 сая, Суданы 2,4 сая иргэн эх орноосоо дүрвэсэн байна. 1990-ээд онд Руанда, Боснид аймаглан устгах гэмт хэрэг гарч, олон сая хүн дүрвэн зугтсан билээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антонио Гутеррес дэлхий даяар өрнөж буй нийт зөрчил тэмцэл улам даамжирч байгааг сануулжээ.