Германы баруун хэсэгт орших Эссен хотод ажилгүй архичид, хар танхимд донтогсдоор гудамж цэвэрлүүлэх болжээ. Донтогсдыг дэмжих сайн дурын хөтөлбөрийн хүрээнд гудамж цэвэрлүүлсэнийхээ хөлсөнд шар айраг, хоол хүнс, халаасны мөнгө өгч, эмнэлгийн тусламж үзүүлдэг байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь тэдгээр хүмүүсийг шар айргаар тэтгэх биш, байнга завгүй байлгаж, өөрсдийгөө хянах боломж олгон засан хүмүүжүүлж авах гэнэ. Өмнө нь Амстердамд ийм хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгсөн юм байна. Архинд донтсон хүмүүс шар айрагны төлөө хөдөлмөр эрхлэх дуртай байдаг бөгөөд гудамж цэвэрлэснээр хорт зуршлаасаа бага багаар салдаг ажээ.


Сэтгэгдэл (1)