Афганистанд энхийг сахиулж байсан Их Британийн цэргүүд хүчирхийлэл үйлдэж, Талибаны босогчид, энгийн иргэдийг буудаж буй дүрс бичлэг, гэрэл зураг дэлгэгджээ. Үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн цэргүүд Твиттер хуудаснаа амийг нь хороосон хүмүүсийнхээ гэрэл зургийг нийтэлж, “Сайхан байлаа” хэмээн жиргэсэн байна. Энэ явдлаас болж Афганистаны Ерөнхийлөгч Хамид Харзай дургүйцлээ илэрхийлty Их Британийн цэргүүдийг эх орондоо нэвтрүүлэх асуудлаар дахин хэлэлцэх болно гэжээ. Британийн цагдаа нар “Twitter” хуудастаа хүчирхийлэл үйлдэж буй зургаа нийтэлсэн цэргүүдийг орон даяар хайж эхэлсэн байна. Энхийг сахиулах үйлсэд оролцсон Их Британийн цэргүүд эх орондоо эргэж ирсэнийхээ дараа гэмт хэрэгт холбогдох нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Армид алба хаасан цэргүүд бусад эрчүүдээс 6,7 хувиар их гэмт хэрэг үйлддэг байна.

