Хятадын Жианши мужийн Наньчан хотод ээжүүдийн баярыг тохиолдуулан сайн дурын 20 эрд төрөхийн өвдөлтийг мэдрүүлжээ. Эрчүүдийг тусгай машинд бэхэлж, цахилгаан төхөөрөмжөөр өвдөлт мэдрүүлэхэд тэд 30 секунд ч тэсч чадалгүй зогсоогооч хэмээн орилж байжээ. Уг сорил нь хүүхэд төрүүлэх үед мэдрэгддэг өвдөлтийн 10 дахь түвшинг мэдрүүлдэг гэнэ. Сайн дурын эрчүүдийн нэг болох Их Британийн дуучин Иэн Инглис “Үнэхээр аймшигтай өвддөг юм байна” гэж ярьжээ. Гурван хүүхдийн аав Жоу Нан “Эхнэр минь хүүхдээ төрүүлэх гэж ямар их зовсоныг ойлгож авлаа” гэсэн байна. Өнгөрсөн онд Голландын телевиз ийм туршилт хийсэн нэвтрүүлэг цацаж, эрчүүдийг бүтэн хоёр цагийн турш өвтгөжээ. Гэхдээ бодит амьдрал дээр эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ 24 цаг өвдөх нь энгийн үзэгдэл юм.







