Хэт таргалалт шүдний өвчин болж байгаа өнөө үед сахарын хэрэглээгээ хянаж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Судлаачид өсвөр насны хүүхдүүд өдөр тутмын хүнснээсээ 40 хувиар илүү сахар хэрэглэж байгааг тогтоожээ. Ялангуяа жимсний шүүс, хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болоод сахар их хэрэглэж байгааг сануулав. Тиймээс өдөрт 150 мл-ээс илүү хэмжээгээр ундаа, шүүс ууж болохгүй. Хүн амынх нь гуравны хоёр нь илүүдэл жинтэй Америкт 2025 он гэхэд таван сая хүн чихрийн шижин өвчнөөр шанална гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.
