Жүжигчин Уилл Смитийн 13 настай охин, дуучин Уиллов Смит 20 настай залуутай хамт нүцгэн хэвтэж буй зураг олон нийтэд дэлгэгдэж, шуугиан тарьсан юм. Энэ талаар Уилл “Аавын эрх гүнж өөрөөсөө ах хүнтэй нэг оронд хэвтэж буй зургийг хараад гайхахаас илүү гомдсоноо нуугаад яахав. Уйлахыг хүссэн ч нулимс гараагүй. Охин хүүхэд том болох тусам илүү нууцлаг, аав гэх хүнээс зайгаа барьж эхэлсэнийг нүцгэн дуулианы дараа л мэдсэн” хэмээн ярьжээ. Тэрээр охиныхоо зургийг хараад шууд ээж рүү нь залгаж ярилцсан гэнэ. Мөн хүү Жайден нь Ким Кардашианы бага дүүтэй үерхдэг гэсэн мэдээлэл тархсан нь түүнд таалагдаагүй ажээ. Тэр нэг ч кино, клипэнд тоглож үзээгүй Кимийн гэр бүлд хамгаас дургүй гэнэ.




Сэтгэгдэл (1)