Өдгөө 85 настай Хорватын иргэн Фрэни Селак бол үхлээс долоон удаа мултарсан дэлхийн хамгийн азтай хүн юм. Хөгжмийн багш мэргэжилтэй тэрээр 1962 онд галт тэрэгний ослоос амьд үлджээ. Дараа жил нь 19 хүн амь үрэгдсэн онгоцны ослоос аврагдаж чадсан гэдэг. Тэр онгоцны хаалгыг эвдэлж, үсрэхдээ азаар бутан дээр газарджээ. Гурван жилийн дараа буюу 1966 онд автобус онхолдож, гол руу унахад Селак сэлж явсаар амьд гарсан бөгөөд хөхөрсөнөөс өөр сорвигүй хоцоржээ. Түүнээс хойш галд өртөж, автомашин нь осолдоход аврагдсан чадсан юм. 1971 онд машин нь шатахад азаар түлш нь асгарахаас өмнө зугтаж амжсан байна. Түүний аз үүгээр дууссангүй. 2003 онд 73 настайдаа 1,1 сая доллар сугалаанаас хожиж байв. Саяхан Селакын амьдралыг харуулсан видео бичлэг олон нийтийн сайтад тавигдсан ч өөрт нь тийм ч таалагдаагүй гэнэ.



