Хятадын улсын өмчит компани газар нутгийн маргаан өрнүүлдэг Парасель арлын баруун хэсэгт газрын тосны цооног гаргаж авахаар хайгуул явуулан Вьетнамын усан онгоцнуудын хөдөлгөөнийг хааж, мөргөлдөөн үүсгэсэн билээ. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг сэдрээсэн энэ явдлыг Вьетнамчууд эсэргүүцэн тэмцэж байна. Уг тэмцэлд оролцсон 20 гаруй хүнийг баривчилсаны дараа Вьетнамчууд гадаадын 15 үйлдвэрийн барилгыг шатаасан юм. Мөн Ха Тинх муж дахь Тайвань үйлдвэрт гарсан тэмцлийн уршгаар 150 орчим хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн лхагва гаригт Вьетнамын гангийн үйлдвэрт гарсан халдлагын улмаас нэг хятад ажилчин амиа алдсаныг үл харгалзан хайгуулаа үргэлжлүүлнэ гэдгээ Хятадын тэргүүн генерал Фран Фенгхуй мэдэгджээ. Мөн Вьетнамд өрнөж буй бослого хөдөлгөөнөөс Хятад ажилчдыг хамгаалах болно гэж амласан байна. Харин Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Зунг хууль бусаар газрын тосны хайгуул явуулж байгаагийн эсрэг тэмцэх нь зүйд нийцнэ гэжээ.


Сэтгэгдэл (5)