Браизилийн Рио Де Жанеро хотод дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болжээ. Цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэсэн мянга мянган жагсагчийг нулимс асгаруулах хий ашиглан тараасан байна. Жагсагчид замуудыг хааж, машины дугуй шатаан чулуу нүүлгэсэн ажээ. Бразилийн эдийн засаг таагүй байгаа энэ үед орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр нийгэмд тустай ажил хийхийн оронд татвар төлөгчдийн 15 тэрбум долларыг хөлбөмбөгийн аваргад зарцуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Ирэх зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн аваргын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан найман ажилтан амиа алдсан юм.





